бүтээгдэхүүн танилцуулга
Татан төвлөрүүлэх дүн
₮6 тэрбум
Нэгжийн үнэ
₮ 100.000
Өгөөж /жилээр/
19.6%
Хугацаа
24 сар
Үндсэн төлөлт
12 сар
Хүүгийн төлөлт
Улирлаар
бидний тухай
Бидний тухай - Омни Капитал нь 2022 оны эхний улиралд 5 тэрбум төгрөгийн Омни Актив ХБҮЦ-ийг амжилттай нээлттэй зах зээлд гаргасан бөгөөд 2023 оны эхний улиралд хуваарьт үндсэн төлөлт болох 2.5 тэрбум төгрөгийг амжилттай төлсөн билээ. Монголын хөрөнгийн зах зээлд Омни Капитал нь 2019 оноос эхлэн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нээлттэй бүтээгдэхүүнээс гадна 11.9 тэрбум төгрөгийн хаалттай бонд гаргасан байна. Тус хугацаанд харилцагчдынхаа итгэлийг алдалгүйгээр хүүгийн төлөлт бүрийг цаг тухай бүрд нь амжилттай төлсөөр ирсэн найдвартай хөрөнгийн зах зээлийн оролцогч юм. 2023 онд "Омни Ассет ТЗК" ХХК-ийг үүсгэн байгуулан нийт 6 тэрбум төгрөгийн Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас гаргах зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос 11-р сарын 8-д авлаа. Тус татан төвлөрүүлсэн хөрөнгийг "Омни Капитал ББСБ" ХХК нь шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлт болон үйл ажиллагааны цар хүрээг тэлэхэд ашиглана.
Харилцагч 50,000+
Хөрөнгө оруулагч 200+
МАБ стандарт IS027001:2013
Нээлттэй бүтээгдэхүүн 2
Давуу талууд
Татварын таатай нөхцөл
ХБҮЦ-ны хүүгийн орлогын албан татвар нь 5 хувь байна. Энэ нь бусад тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд болох банкны хадгаламж, хаалттай бонд зэрэгтэй харьцуулахад 5 нэгж хувийн хөнгөлөлттэй билээ.
Хөрвөх чадвар өндөр
МХБ дээр нээлттэй арилжаалагдах тул хугацааны дундуур борлуулах, дараагийн хөрөнгө оруулагчдад шилжүүлэх боломжтой.
Эрсдэл багатай
Хараат бус Хөрөнгө итгэмжлэн удирдагч компани нь хугацааны туршид зээлийн багцын хэвийн байдалд хяналт тавин хөрөнгө оруулагч, зохицуулагч байгууллагууд, болон ТЗК-г тогтмол мэдээллээр хангаж эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.
Улирал тутам хүүгийн төлөлт
Улирал тутам хүүгийн төлөлттэй байдаг тул хөрөнгө оруулагчид нь дахин хөрөнгө оруулалт хийх, хүүгээс хүү тооцуулах замаар бодит өгөөжөө нэмэгдүүлэх боломжтой.
Хүн бүр оролцох боломжтой
Хүн бүр авах боломжтой нээлттэй зах зээлд арилжаалагдаж байгаа хамгийн хямд нэгжийн үнэ бүхий тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүртээгдэхүүн юм. Өгөөж өндөр - Омни Ассэт ХБҮЦ нь 19.6%-ийн хүүтэй буюу ижил төстэй хугацаа бүхий хамгийн өндөр хадгаламжийн хүүгээс 5.9 хувиар өндөр байна.
Өгөөж өндөр
Омни Ассэт ХБҮЦ нь 19.6%-ийн хүүтэй буюу ижил төстэй хугацаа бүхий хамгийн өндөр хадгаламжийн хүүгээс 5.9 хувиар өндөр байна.
Түгээмэл асуулт, хариулт

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?

Тогтмол орлого бий болгох хамгийн чанартай зээлүүдийг багцалж хөндлөнгийн хуулийн фирм, аудитын фирм, андеррайтер, болон хөрөнгө итгэмжлэн удирдагч компаниар хянуулан төлөгдөх нь найдвартай гэсэн дүгнэлт гаргаж зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани руу шилжүүлж баталгаажуулсан багцаар баталгаажсан үнэт цаасыг хэлнэ.

ХБҮЦ хэр найдвартай вэ?

ХБҮЦ гаргагч компани нь зээлийн багцаа хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар баталгаажуулан, тусгай зориулалтын буюу зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани байгуулж түүн дээр байршуулдаг. Энэхүү шинэ компанийг хөндлөнгийн хөрөнгө итгэмжлэн удирдагч компани удирддаг тул эрсдэл учрах нь бага байдаг. Түүнчлэн тус зээлийн эргэн төлөлт нь гэрээгээр үүрэгжүүлсэн байдаг тул орж ирэх орлого нь тогтмол, тодорхой байдаг. Тиймээс ХБҮЦ нь эрсдэл хамгийн багатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн юм.

Урьдчилсан захиалга хийх боломж байгаа юу, захиалгаа хэрхэн өгөх вэ?

Урьдчилсан захиалгыг андеррайтер компаний болох “Апекс Капитал ҮЦК” ХХК / +976 7510-7500/-аар дамжуулан буюу www.apex.mn сайтаар болон www.omniasset.mn сайтаар өгөх боломжтой. Мөн анхдагч арилжаа нээгдсэн үед Апекс Капитал болон бусад дурын үнэт цаасны компанид биеэр болон онлайн хэлбэрээр үнэт цаасны данс нээлгэн тус дансанд хөрөнгө оруулах дүнгээ байршуулан Омни Ассет ХБҮЦ-ийг худалдан авах захиалга өгсөнөөр Хөрөнгөө босгох боломжтой. Захиалга 100% дүүрэх үед хаагдахыг анхаарна уу.

ХБҮЦ-ийг хаанаас худалдаж авч болох вэ, зөвхөн www.omniasset.mn -ээс авах уу?

МХБ дээр нээлттэй арилжаалагдах үнэт цаас тул бүх үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалга өгөх боломжтой. Захиалга 100% дүүрэх үед хаагдах тул та бэлтгэлээ ханган үнэт цаасны данс нээлгэн тус дансаа цэнэглэж арилжаанд оролцоно уу.

Форум бөглөх

Овог нэр
И-мэйл хаяг
Утасны дугаар
Мөнгөн дүн